Уншиж байна...

Уншиж байна...

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг танилцуулж байна
Цаг үе 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг танилцуулж байна

Oyukhaa Oyukhaa
1 сарын 30, 2025

Б.БОЛОР

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг танилцуулах сургалт Өвөрхангай аймагт болж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. 

Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдсан. 

Энэ удаа тус байгууллагынхан Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран нэг өдрийн сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцсон байна. Сургалтаар “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийг танилцуулан, хуульд заасны дагуу орон нутагт төсөл хэрэгжүүлэх, орон нутгийн төр, хувийн аж ахуйн нэгж байгууллагууд түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгч байна.



“Нийтлэлч Отгонбаяр” сангийн нэрэмжит сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн уралдааныг зарлаж байна
Монголын анхны Racing TOP Model тэмцээний Talent show амжилттай зохион байгуулагдлаа
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...