
Оргил ачааллыг бууруулж өрхийн төсвөө хэмнээрэй
Эрчим хүчний системийн 2025.02.25-ны өдрийн оргил ачаалал 20.00 цагт 1529 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 68 МВт-аар өссөн, импорт 128 МВт-аар буурчээ.
Хэрэглэгч та индүү, тоос сорогч, угаалгын машин, агаар цэвэршүүлэгч зэрэг онцын шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ 17:00-21:00 цагаас бусад цагт ашигласнаар эрчим хүчний системийн оргил цагийн ачааллыг бууруулж мөн өрхийн төсөвтөө хэмнэлт гаргах боломжтой болох юм хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.
#Эрчим хүчний хэмнэлт энгийн зүйлээс эхэлнэ.

Уншиж байна...